Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа
2022-11-22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2023 оны төсөв батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Мөн нийслэлийн ИТХ-ын 2022 оны 65 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хамтад нь өргөн барисан юм. 

 

 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ үеэр олон улсад болон манай оронд эдийн засгийн амаргүй цаг үе тохиож байна. Цар тахлын улмаас хөрш орнуудын барьж буй бодлого, Орос Украйны зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй тээвэр ложистикийн үнийн өсөлт зэрэг нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, ард иргэдийн орлогод сөргөөр нөлөөлж байгаа. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч бид нийслэлийн төсвийг өөдрөгөөр төсөөлж, нөөц хувилбарыг боловсрууллаа гэдгийг онцолсон юм. Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэл Улаанбаатар хотын төсөв аж ахуйн нэгж, иргэдийн үйлчилгээ, түүний орлогоос бүрддэг онцлогтой. Гэвч цар тахлын нөхцөл байдал энэ салбарт сөргөөр нөлөөлж, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэл үргэлжилсээр байна. Тиймээс 2023 онд нийслэл хот ажлын байрыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллах шаардлагатай” гээд хуулийн хүрээнд төсвийн төслийг Нийслэлийн ИТХ хэлэлцэн батална гэсэн юм.

Shuud.mn
Сонин хачин