Хотын сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн нийгмийн сүлжээнд анхаарал татаж байна.
Тэрбээр “Түгжрэлтэй бүх л юм уялдах юм. Түгжрэл гээд байгаа болохоос биш яг тусдаа салбар байхгүй. Жишээлбэл, эмийн сангийн дата харж байхад гэр хороололд эмийн сан маш бага байгаа нь харагдаж байна. Орон сууцны хорооллуудад нэг булан эргээд л эмийн сан байдаг. Хүмүүс эмийн сан хайж ийш тийшээ явдаг” гэв. Нэг үгээр эмийн сан хайсан хүмүүс түгжрэл үүсгэж байгааг тэрбээр онцоллоо.
Үүний оршуулгын цуваа ТҮГЖРЭЛ нөлөөлж байгаа талаар жишээ татаж олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм.