Солонгос алдартнууд хөвсгөр малгайг тренд болгов

Өмнөд Солонгосын урлаг соёлын салбарын алдартнууд үргэлж шинэ загварын чиг хандлагыг эхлүүлж салбартаа төдийгүй олон нийтэд үлгэрлэдэг.
Тэд төрөл бүрийн хувцаслалт, технологийн хувцас, ковбой гутлыг хүртэл гоёмсог, загварлаг харагдуулж чаддаг билээ.
Харин 2022 оны сүүлийн хэдэн саруудад одууд хөвсгөр малгайг дууны клип болон кино зураг авалтдаа өмсөж тренд болгоод байгаа юм.
Энэхүү хөвсгөр малгай нь намар, өвлийн улиралд төгс тохирдог дулаанхан бөгөөд дэгжин загвар юм.
Энэхүү хөвсгөр малгайг өнгөрсөн есдүгээр сард "NCT" хамтлагийн Тэён болон "BLACKPINK" хамтлагийн Женни нар "2 Baddies" болон "Shut Down" сурталчилгаандаа өмсөж олны анхаарлыг татсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ