Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УОК-ын өргөтгөсөн хуралдааны талаар өвөлжилтийн бэлтгэл хангагдсан талаар мэдэгдлээ.
Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн " Дулааны асуудал өвлийн ид ачааллын үед ямар байх тооцооллыг гаргасан. Долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар -35 хэмээс дээш хүйтэрвэл тасалгаанд 19 хэм байх л хүчин чадалтай байна.
Улаанбаатар хотын хэмжээнд дулааны 2366 гега калори/цаг хүчин чадалтай. Гэвч холбосон хүчин чадал нь 3000 давчихсан байна. Ямар ч дулааны нөөцгүй байгаа" хэмээн мэдэгдлээ.
П.ГОО
Уншиж байна |