Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суух гэрээсээ энэ сарын 4-ний өдөр гараад сураггүй алга болсон 16 настай охиныг эсэн мэнд олсон тухай мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Гэвч охины гэрийнхэн мэдээлэл хийж охиныг олоогүй хэмээн мэдэгдсэн юм. Улмаар цагдаагийн байгууллагаас охины байгаа газрыг Минжийн Хангайд гэж тогтоосон тухай мэдээллийг нийтэд өгсөн юм. Тэгвэл охины байршлыг тогтоосон ч буулгаагүй байгаа тухай мэдээллийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян өглөө.
Түүний зүгээс "Ард иргэдийн болгоомжгүй нөхцөл байдлаар шалтгаалан бага насны хүүхдүүд сураггүй болох тохиолдлууд гардаг. Ийм тохиолдолд ОБЕГ, Цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайх ажиллагааг явуулдаг. Сэлэнгэ аймагт 16 настай охин сураггүй болсон гэх мэдээллийн дагуу Онцгой байдлын албаныхан шуурхай үүрэг гүйцэтгэж сураггүй болсон охиныг олж, байрлалыг нь тогтоосон. Уулнаас буулгаагүй байгаа" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |