Жүжигчин Го Сон Хи албан ёсоор хуримаа хийлээ

Өчигдөр /2022.11.21/ БНСУ-ын жүжигчин Го Сон Хи олны танил бус сүйт залуутайгаа Сөүлийн Жунггу дахь нэгэн зочид буудалд хуримаа хийжээ.
Хуримын ёслолд загвар өмсөгч/жүжигчин Кан Сын Хён болон мэргэжлийн волейболын тамирчин Ким Ёнкён зэрэг олны танил хүмүүс оролцжээ.
Жүжигчин Го Сон Хи нь 1990 онд төрсөн. 2008 онд "CF" агентлагт загвар өмсөгчөөр анхны гараагаа эхэлж байжээ. Түүний хамгийн сүүлийн уран бүтээл нь вэбтүүн дээр суурилсан 'Gaus Electronics' драм бөгөөд Квак Донгён, Бэ Хюнсеун, Канг Мина нартай хамтран тоглосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ