Катар-2022: BTS-ийн Жонгүг түүхэн мөчийн эзэн боллоо

Арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Өмнөд Солонгосын "Big Hit" энтертайнментаас гарсан "BTS" хамтлагийн гол дуучин, бүжигчин Жон Жонгүг дэлхийн хамгийн алдартай спортын тэмцээн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах “FIFA World Cup Katar 2022”-ын нээлтийн ёслолд оролцохоор болсныг баталсан билээ.
Тэгвэл өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр алдарт "BTS" хамтлагийн гол дуучин, бүжигчин Жонгүг "Dreamers" дуугаараа “2022 FIFA Qatar”-ийн нээлтийг хийж, Солонгос уран бүтээлч анх удаа дэлхийн аваргын нээлтийг хийсэн түүхэн мөч тохиолоо.
Тэрбээр 1998 оноос хойш FIFA-гийн албан ёсны дууг гаргасан анхны соло уран бүтээлч давхар болж байна.
Ц.Наранцацрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ