Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Мал махны үнэ өмнө нь байгаагүйгээр их хямдарлаа. Энэ бол махны экспорт тасарсантай холбоотой. Гэнэт улстөрийн шийдвэрээр, сошиалд хөтлөгдөөд шийдвэр гаргаж болдоггүй гэдгийг жишээ нь Эмээлтийн махыг урд хөрш рүү гаргаж байсныг зогсоосон үйл явц юм. Намар экспортод урд хөрш рүү мах гаргах болоход Хятадын талаас өмнө нь бэлдсэн мах авахгүй, зөвхөн тавдугаар сараас хойш бэлдсэн шинэ мах авна гэх шаардлагыг тавьсан. Хэдхэн хоногийн өмнө 10-аад чингэлэг мах урд хөрш рүү гарлаа" гэсэн юм.
П.ГОО
Уншиж байна |