Нас бол тоо гэдгийг харуулж буй 89 настай сүлжмэлчин Со Юн Нам
89 настай Со Юн Нам гэх эмээ саяхан "BTS" хүүхэлдэйнд зориулсан хувцасны 10 дахь үзэсгэлэнгээ гаргажээ.
Сео ахлах сургуулийн сурагч байхаасаа л урлагт сонирхолтой байсан. Тэрбээр багадаа коллежид урлагийн чиглэлээр суралцахыг мөрөөддөг байв. Гэсэн хэдий ч 1950-1953 оны Солонгосын дайн түүний мөрөөдлийг зогсоосон аж. Ингэснээр коллежид суралцахын оронд сүлжмэлийн сургуульд суралцжээ.
Сео 1960-1970 онд нэхмэлийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байх үед өөрийн бизнесээ эхэлж амжилттай явж байлаа.
Өнгөрсөн жил түүний амьдралд мартагдашгүй зүйл тохиолдож байсан. Түүний сүлжмэл хүүхэлдэйнүүд SBS телевизийн хит болсон "Пентхаус" цувралын гуравдугаар улирлын нэг хэсэгт гараад өнгөрчээ.
Гэвч 1971 онд хоёр дахь хүүхдээ төрүүлээд 38 насандаа нэхмэлийн ажлаа хаяж сүлжмэл эдлэл хийх нь түүний зөвхөн хобби болжээ. Түүний хувьд зөвхөн гэр бүл, найз нөхөддөө зориулж хувцас хийдэг болсон байна.
Харин 2005, 2006 онуудад бүтээлч хүсэл тэмүүллээ дагах сэдэл олж авсан юм. Үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Чой Ву Хён охин үзэсгэлэн гаргаж байгааг хараад урам зориг авч, салбартаа буцаж орох хүсэл эрмэлзэлтэй болж байв.
Сео ихэвчлэн Маттелийн Барби хүүхэлдэйг нэхдэг. Өнөөдрийг хүртэл хүүхэлдэйнд зориулж 1000 гаруй хувцас урласан байна.
Тэрбээр хэлэхдээ, "Хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсний дараа би сүлжмэлийн ертөнцөд дахин хүч үзэх урам зоригийг авсан. Унтахынхаа өмнө олон цагаар суугаад зогсолтгүй нэхдэг байсан.
"Олон хүн надаас Чи хэзээ хүртэл нэхэх вэ? гэж асуудаг. Магадгүй үүрд мөнх байх. Анхны үзэсгэлэнгээ гаргахаасаа өмнө нуруугаа гэмтээж байсан. Гэхдээ сүлжмэлийн төслүүдэд анхаарлаа хандуулж, жил бүр үзэсгэлэн зохион байгуулдаг нь сэтгэл санаа болон бие махбодын өвдөлтөөс ангижруулдаг" хэмээв.
Сүлжмэлчин Со Юн Нам бол мөрөөдлөө биелүүлэхэд хэзээ ч оройтдоггүйн үлгэр жишээ эмэгтэй юм.
Эх сурвалж: SBS
СЭТГЭГДЭЛ БИЧИХ