Женнифер Лопезын талаар таны мэдэхгүй ТАВАН зүйл

Женнифер Лопезын талаар таны мэдэхгүй ТАВАН зүйл

Латин Америкийн сайхан бүсгүй Женнифер Лопез 52 нас хүрсэн боловч наснаасаа залуу харагддаг уран бүтээлчдийн нэг юм. Дуу хөгжим, кинр дэлгэц аль алинд нь амжилт олно гэдэг амаргүй. Харин Женнифер Лопез энэ бүхнийг телевизийн ажил, бизнес, хүүхэд хүмүүжүүлэх ажилтай маш амжилттай хослуулж чадаж байгаа нэгэн. Ингээд түүний тухай хүмүүс тэр болгон сонсоод байдаггүй таван мэдээллийг хүргэж байна. 

 



1. Тэр өмнө нь Жанет Жексоны арын бүжигчин байсан


Женнифер Лопез, Жексоны 1993 онд гаргасан "That's the Way Loves Goes" дууны клипэнд тоглож байжээ. Түүнээс хойш хэдхэн жилийн Жанет Жексон арын бүжигчнээр ажиллах хүсэлт тавьж хэд хэдэн удаа бүжиглэж байсан гэдэг. 

 

2. Түүний ногоон өнгийн Versace даашинзыг түүнээс гадна гурван алдартан өмссөн


Ж.Логийн 2000 онд 42 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр өмссөн, Версаче-ийн ногоон даашинз олон хүмүүсийн анхаарлыг татсан. Харин түүний дараагаар өөр хэд хэдэн алдартан Версаче ногоон өнгийн даашинзыг өмссөн байна.  


Тухайлбал, "Spice Girl" хамтлагийн гишүүн Гери Халливелл энэхүү даашинзыг сарын дараа Францад болсон NRJ Music Awards-т өмсөж олны нүдийг хужирласан билээ. 

 

3. Тэр бол триатлоны хатан хаан


2008 онд Лопез "Наутика Малибу"-ийн триатлоныг хоёр цаг, 23 минут, 28 секундэд туулж, дурсамж номондоо тэмдэглэсэн байна. Уг мөчийг дурсахдаа "Тэмцээний өглөө би мянга мянган папараццид өртсөн. Намайг энэ спортод дуртай гэдгийг мэддэг хүн ховорхон шүү" хэмээсэн байдаг. 

 


4. Женнифер Лопез реалити ТВ шоунд хэт их дуртай


Ж.Логийн хамгийн их хамааралтай баримт бол "Vanity Fair" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа реалити ТВ, тэр дундаа "Mob Wives" шоуг гарах бүрт нь үздэг. Бүр нүдээ ч салгаж чаддаггүй талаараа дурдсан байдаг. 

 

5. АНУ-д нэгэн зэрэг гарсан кино, цомог хоёр нь дээд амжилт тогтоосон анхны эмэгтэй 


Лопез 2001 онд "The Wedding Planner" кино болон J.Lo хоёр дахь цомог нь нэг долоо хоногт хоёулаа  нэгдүгээр байранд орж байсан. Одоогоор түүний энэ амжилтыг эвдсэн эмэгтэй байхгүй байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ