"Omega X" хамтлагийн гишүүд хүчирхийлэлд өртдөг байжээ

Өнгөрсөн 10 дугаар сард Өмнөд Солонгосын  "Omega X" хамтлаг Лос Анжелест аялан тоглолт хийжээ. Тус тоглолтын үеэр "Spire Entertainment"-ийн гүйцэтгэх захирал Канг хамтлагийн гишүүдийг дарамталж буй бичлэг хэвлэл мэдээллийэн хэрэгслээр цацагдаад байсан билээ.

 

Уг асуудлаар "Omega X" хамтлаг өчигдөр /2022.11.16/ хэвлэлийн бага хурал хийлээ. 


Тэрбээр хэлэхдээ, Захирал эмэгтэй нь гишүүдийг хамт архи уухыг тулгадаг байсан. Архи уувал бэлэг өгнө, уухгүй бол шинэ цомог гаргахгүй шүү гэж сүрдүүлдэг байсан гэнэ.

 

Мөн захирал нь үргэлж гишүүдийн гар, нүүр, гуя гэх мэт хэсгүүдэд нь хүрч бэлгийн хүчирхийлэл үйлддэг байв. Үүнийг нь эсэргүүцвэл сүрдүүлдэг байсан аж. Хамтлаг тарах вий гэх айдсаасаа болж гишүүд чимээгүй өнгөрөөсөөр ирсэн гэнэ. Тэднийг ковид туссан байх үед нь хүртэл олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулсан. OMEGA X-ийнхэн одоо эмэгтэй хүний хоолой сонсохоороо л айдаг болсон хэмээн хэллээ. 

 

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд хамтлагийн гишүүн Jaehan нулимс дуслуулан "Бид  фенүүдийнхээ хүчээр энэхүү хэвлэлийн бага хурлыг зоригтой байж чадсан гэж бодож байна. Хаа нэгтээ зүй бус үйлдлийн золиос болж буй хүмүүс биднийг хараад бага ч гэсэн зориг гаргаж өөрсдийгөө хамгаалахыг хүсэж байна" гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Юм л бол өмхий хужаа засмал будмал хужаа нарын мэдээ . Ямар ч эрийг зад будаад мэс засал хийгээд тавьчихвал эд нараас дээр харагдана ядаж зузаан ястай
2022-11-17