Загвар өмсөгч, фото модель бүсгүй жүдогоор Казахстаны аварга болжээ

Загвар өмсөгч, фото модель бүсгүй жүдогоор Казахстаны аварга болжээ

Инстаграмд 700 мянган дагагчтай жүжигчин, загвар өмсөгч, фото модель, жүдогийн тамирчин бүсгүй Айгерим Абилкадирова жүдо бөхийн 52 кг-ын жинд Казахстан улсын аварга болжээ. Айгерим Казахстаны улсын түүхэнд грэплингээр 2018 онд анхны дэлхийн аварга болж байсан. 


Таван настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж өсвөр үеийн Азийн аварга болж, Казахстаны улсын аваргаар 11 удаа (2008-2018 он) дараалан тодорч байсан түүний хувьд хоёр ч хүнд бэртлийн улмаас хэдэн жил тэмцээнд оролцоогүй бөгөөд өчигдөр Атырау хотод болсон Казахстаны улсын аваргад түрүүлжээ. 

 

26 настай Абилкадирова бүсгүй 2018 онд бэртэлтэй байх хугацаандаа өөрийгөө загвар ертөнц, жүжигчнээр сорьж үзэн томоохон амжилтыг олсон. Тэрбээр “Сезим бяслаг” киноны гол дүрийг бүтээж, Прага хотод дэлхийн брэнд “Garnier”-ын сурталчилгаанд тоглож олон ч реклам, клипний зураг авалтад ордог аж. 

 

Эх сурвалж: MGL sport

СЭТГЭГДЭЛ БИЧИХ