С.Хабул "Бавуугийн Лхагвасүрэн" сан байгуулжээ

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн ач хүү С.Хабул өвөөгийнхөө нэрэмжит "Бавуугийн Лхагвасүрэн" хэмээх сан байгуулжээ.
Тэрбээр "Өвөөгийнхөө нэрэмжит Бавуугийн Лхагвасүрэн санг үүсгэн байгуулж өвөөгийнхөө бүтээлүүдийг олон улсад сурталчлан таниулж, оюуны өмчийг эрхэмлэн дээдэлж, соён гэгээрүүлэх, олон түмэндээ оюуны өвийг түгээх зорилготой ажиллаж байна. Удахгүй та бүхэндээ таатай мэдээ дуулгаж, сонирхолтой үйл ажиллагаануудыг танилцуулах болно" хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ