"YG Entertainment"-ийн захирал асан Ян Хён Сог-т гурван жилийн ял төлөвлөжээ

"YG Entertainment"-ийн захирал асан Ян Хён Сог нь дэлхий дахинаа алдартай болсон Big Bang, 2NE1, Blackpink, Psy, Jinusean, 1TYM, Wheesung, Gummy, Seven, Winner, iKon, Tablo, Epik High, Lee Hi зэрэг уран бүтээлчдийг гаргаж ирсэн нэгэн билээ.
Өчигдөр /2022.11.14/ Ян Хён Сог-т холбогдох шүүх хурал Сөүл хотын төв дүүргийн шүүхэд болжээ.
Тодруулбал, "iKon" хамтлагийн ахлагч асан реппэр B.I-ийн хар тамхины хэргүүдийг нуун дарагдуулахыг оролдсон, мэдээлэгч Хан Су Хи-г заналхийлсэн хэрэгт буруутгаж буй. Прокурорууд түүнд гурван жилийн хорих ял оноох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол түүний хамтаар яллагдагчаар татагдсан Ким-д хоёр жилийн ял оноох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрбээр 2019 онд гарсан "Big Bang" хамтлагийн гишүүн Сын Ритэй холбоотой дуулианаас үүдэн захирлын албан тушаалаа өгсөн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ