Олон нийтийн цахим сүлжээнд "нэгэн эрхэм 60 сая төгрөгийн үнэ бүхий цэцгийг хайртай бүсгүйдээ хүргүүлсэн" тухай мэдээлэл цацагдаж, эзнийг нь хайсан эрэл сурал болов. Мэдээллийн зарим сайтууд Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра 60 сая төгрөгийн сарнайгаар бэлэг барьсан гэх мэдээллийг цацаж, цахим сүлжээний сенсааци дээр хачир нэмэв.
Тэгвэл энэхүү худал мэдээллийг шалгуулахаар А.Амундрагийн өмгөөлөгч О.Санчирбал Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргалаа. Өмгөөлөгчийн гомдолд А.Амундра нь уг үйл явдалтай ямар ч хамааралгүйг дурдаж, зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж байгаа эзэн холбогдогчийг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсчээ.