Үл хөдлөх хөрөнгийн үнэ өдрөөс өдөрт өссөөр байна. Статистикийн мэдээллээр энэ онд үл хөлдөх хөрөнгийг үнэ 17 хүртэлх хувиар өссөн дүнтэй байна. Үнэ ийнхүү өсөхөд барилгын материалын үнийн өсөлт болон ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг хойшлуулсан шийдвэр голлох нөлөөтэй гэдгийг эдийн засагчид онцолж байна.
Цар тахлын тухай хуулийн дагуу 2022 оныг дуустал ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. Тэгвэл энэ хугацааг дахин сунгахаар УИХ-аас ажлын хэсэг гаран ажиллаж эхэлсэн талаар долоо хоногийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн.
Гэвч нийгмийн сүлжээнд иргэд ипотекийн зээлийг эргэн төлөлтийн хугацааг сунгах асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Тэгвэл энэхүү зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахад эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар Эдийн засагч, шинжлэх ухааны доктор Л.Оюунаас тодрууллаа.
-Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг хойшлуулах тухай яригдаж эхлээд байна. Хэрэв энэ шийдвэр дахин сунгагдвал эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь дараагийн зээл авах иргэдэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Нэгдүгээрт, эх үүсвэр бүрдэхгүй, мөнгө эргэлтэд орохгүй. Хоёрдугаарт, банкны барьцаан дахь барилгууд сулрахгүй. Ипотекийн зээл нь Төв банкны эх үүсвэртэй. Банкууд зургаа, найман хувийн зээлэнд эх үүсвэр гаргадаггүй учир муу зээлийн категорт нэг их нөлөөлөхгүй. Төрийн мөнгөний эргэлтэд л нөлөөтэй. Мөн өдрөөс өдөрт барилгын материалын өсөж байгаа энэ үед ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь барилгын салбарт олон муу нөлөөтэй.
-Иргэдийн орлого хумигдсан энэ үед зээлээ төлж эхлэхэд хүндрэлтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Энэ нөхцөлд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж та үзэж байна?
-Зээлдэгчдийн хувьд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэртэй санал нэгдэх нь тодорхой. Гэвч цаашид эдийн засгийн муу дагавар ихтэй байх учир ямар нэг байдлаар хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Жишээ нь, найман хувийн хүүг зургаан хувь руу шилжүүлэх байдлаар эдийн засгийн эргэлтээ дэмжих шаардлагатай
П.ГОО
Уншиж байна |