Цэнэглэсэн утас нь усанд унаж, 23 настай эмэгтэй тогонд цохиулж амиа алджээ

Цэнэглэсэн утас нь усанд унаж, 23 настай эмэгтэй тогонд цохиулж амиа алджээ

Тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

 

 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний өдөр угаалгын өрөөндөө хүн нас барсан байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт ажиллаж шалгахад 23 настай эмэгтэй иргэн Л нь угаалгынхаа өрөөний ваннинд түлэгдсэн шархтай нас барсан байсан бөгөөд шинжээчдийн урьдчилсан үзлэгээр уг хохирогч иргэн хохирогч усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тогонд цохиулсан байна.

 

П.ГОО

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ