Цагдаагийн байгууллагад "Дархан-Уул аймгийн Дархан сумын "Оюуны Ирээдүй" цогцолбор сургуулийн А байранд газ алдсан байна" гэсэн мэдээлэл өнөөдөр 11.05 цагт иржээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар их завсарлагааны үеэр БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой, харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч цацлагыг нэг давхрын цайны газрын кордиорт нэг удаа цацсан нь камерийн бичлэгээр тогтоогджээ. Тэд эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байна.
Уншиж байна |