Apple-ийн үнэлгээ Google, Meta, Amazon гурвын нийлбэр үнэлгээг давжээ
2022-11-08

 

Өмнөх долоо хоногийн Лхагва гарагт /2022.11.02 / Google-ийн толгой компани Alphabet-ийн зах зээлийн үнэлгээ 1.126 их наяд ам.доллар, Amazon 939.78 тэрбум ам.доллар, Facebook-ийн толгой компани Meta-ийн үнэлгээ 240.07 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр арилжаа хаагдсан юм. Улмаар "Apple" компанийн үнэлгээ дангаараа бусад гурван компанийн нэгдсэн үнэлгээнээс илүү өндөр үзүүлэлттэй байв. 

 

Өнгөрсөн долоо хоногт технологийн топ компаниуд Google, Amazon, Meta нарын зах зээлийн нэгдсэн үнэлгээ 2.306 их наяд ам.доллартой тэнцэж байхад Apple Inc-ийн үнэлгээ дангаар 2.307 их наяд ам.доллар хүрсэн байна. 

 

Alphabet, Amazon, Meta компаниудын орлого тааруу байгаа нь дижитал зар сурталчилгааны эрэлт буурсантай холбоотой юм. Ингэснээр тус компаниудын зах зээлийн үнэлгээ нь буурсаар байгаа юм. Харин "Apple"-ийн хувьцааны ханш Лхагва гаргийн амжилтаас хойш буурсан боловч зах зээлд хүчтэй хэвээр байна.

 

Зах зээлийн хүнд үед орлогоо нэмэгдүүлээд зогсохгүй, ашигтай ажилласан цөөн хэдэн компанийн нэг болох "Apple"-ийн энэ оны орлого өмнөх жилийн мөн үеэс найман хувь өсөж $394.3 тэрбумд хүрсэн билээ. 

Shuud.mn
Сонин хачин