МҮЭХ-ноос үнийн өсөлтийг барьж, цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардсан жагсаалыг өнөөдөр /2022.11.07/ зохион байгууллаа.
Жагсагчид
-Инфляцийн түвшинтэй уялдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх
-Үнийн өсөлтийн тогтоох барих
-Албан татварыг бууруулах
-Тэтгэврийг 7 биш 5 жилээр тооцон тогтоох зэрэг шаардлагыг тавьж, Төрийн ордныг гурав тойрлоо. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ариунзаяад шаардлагаа хүлээлгэн өглөө.
МҮЭХ-ноос иргэдийн цалинг хоёр дахин нэмэх боломж байгаа хэмээн үзэж байна. Тус холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Нэг хэсэг нь хагартлаа баяжиж, дийлэнх нь цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Олон мянган залуус Монгол орноо орхиж байна. Үүний гол шалтгаан нь хөдөлмөрийн үнэлэмж. Тиймээс монголчуудын дундаж цалинг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Нийгмийн даатгалын шинэтгэл хийх хэрэгтэй байна. Тэтгэврийн долоон жилийг таван жил болгох, тэтгэврийг өвлүүлэх, нийгмийн даатгалын үр өгөөжийг сайжруулах чиглэлээр шаардлага өгч байна.
Хөдөлмөрийн үнэлэмжийн шинэ сэргэлтийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Энэ чиглэлээр МҮЭХ түүчээлэн ажиллана” гэдгийг хэлж байна.