Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны аравдугаар сард гадаадын 1064 иргэнд визийн зөвшөөрөл, 348 иргэнд виз, 27 улсын 378 иргэнд цахим виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1419 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 629 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Энэхүү тоон үзүүлэлтийг 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 58.9 хувь, виз олголт 25.3 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 52.0 хувиар өсөж, оршин суух зөвшөөрлийн сунгалт 11.6 хувиар буурсан байна.