Морин хуурын чуулга Японы "NHK" концертын танхимд тоглолтоо хийнэ

Морин хуурын чуулга Япон-Монгол Улсын хооронд дипломат харилцааны 50 жилд зориулан бүрэн бүрэлдэхүүнээрээ 11, 12 саруудад Япон улсын Токио, Чиба, Осака, Шизүока, Фүкүока хотуудад “Монголын салхи” нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Япон улсын "NHK" концeртын танхимд тоглолтоо хийхээр болсон байна.
Морин хуурын чуулга 1997 онд анх Японы үзэгчидтэй уулзаж, тавдугаар сард Токио, Тама, зургадугаар сард Осака, арваннэгдүгээр сард Токио, Осака, Киото, Нара, Окинава, Кочи, Хофу, Фукуока хотод тус тус тоглолтоо толилуулж байсан түүхтэй. Морин хуурын чуулгын хамгийн олон удаа тоглосон орон нь Япон бөгөөд 1997-1998, 2001-2007, 2009-2013, 2016 онуудад Морин хуурын чуулга Японд тоглож байсан.
Япон оронд морин хуур, Монгол соёлыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Монгол Улсын Соёлын элч Сато Норико юм. Түүний хувьд Морин хуурын чуулгын хамгийн анхны Япон дахь тоглолтыг зохион байгуулж байсан хүндтэй эрхэм билээ. Тэрбээр саяхан шинэ номоо хэвлүүлж, Японы “Мандах нарны хос цацраг” одонгоор шагнуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ