2008 оны 07 дугаар сарын 01-ний үймээнд хохирогчдын төлөөлөл, хуульчдын баг өнөөдөр /2022.11.07/ мэдээлэл хийлээ.
2008 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болсон УИХ-ын ээлжит V сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй АН, Иргэний хөдөлгөөний нам, БНН-ын төлөөллүүд ард түмнийг шударга бус сонгуулийн эсрэг тэмцэлд уриалсан байдаг. Тэмцэл 07 дугаар сарын 01-нд хурц хэлбэрт шилжиж, МАХН-ын төв байр руу дайрсан. Үймээнд оролцсон 800 гаруй иргэнийг баривчилж, 200 гаруй хүнийг шүүхээс гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулсан. Мөн таван хүний амь нас эрсэдсэн.
Гэтэл энэ үйл явдлын гол гэм буруутнууд хариуцлага хүлээгээгүй. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, Хуульзүйн сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй эрх баригчид болоод тухайн үймээн самууныг турхирсан хүмүүст шийтгэл оноогоогүй.
Тиймээс энэ хэргийг сэргээн шалгаж, жинхэнэ гэм буруутнуудад хариуцлага хүлээлгэх шаардлагыг тавьж байна.
Хохирогчдын төлөөллөөс УЕПГ, АТГ, ЦЕГ-т хандсан албан шаардлагад:
“Үймээний үед цагдаа иргэдийг буудаагүй. Буудсан байвал би хариуцлага хүлээнэ гэж мэдэгдэж байсан Ерөнхий сайд С.Баяр, Хуульзүйн сайд Ц.Мөнх-Оргил, иргэдийг турхирсан Ц.Элбэгдорж, Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар ямар ч харицлага хүлээлгүй өнөөдрийг хүртэл явсан. Тэд болон тухайн үед шийдвэр гаргах түвшний өндөр албан тушаалтнуудад гэм буруу байгаа эсэх, гэм буруутай бол зохих хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгааг дурджээ.
Б.Хэрлэн