ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг “Пушкиний медаль”-аар шагнажээ. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлд “Пушкиний медаль”-ийг гардуулан өгсөн байна.
Энэхүү шагнал нь ОХУ-ын гадаадын иргэнд олгодог Төрийн шагнал бөгөөд Д.Рэгдэлд Орос, Монгол Улс хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгосон аж.