Олны хараанд өртөж буй дуучин Seryoja-ийн тухай сонирхолтой баримтууд
Дуучин Seryoja нь сүүлийн үед залуучуудын дунд өөрийн өвөрмөц хоолой, гадаад дүр төрх, шинэлэг уран бүтээлээрээ танигдаж буй чадварлаг уран бүтээлч билээ. Тэрбээр саяхан анхны бие даасан тоглолтоо амьд хөгжимтэй дуулж үнэнч сонсогчдынхоо чихийг баясгасан. Цахим орчинд ярианы сэдэв болж буй дуучин Seryoja-н тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Охидын хайрыг татаж буй дуучин Seryoja-ийн жинхэнэ нэрийг Цолмонбаярын Мөнхбаяр гэдэг.
2. Тэрбээр 1992 онд төрсөн. Түүний өндөр нь 178 см.
3. 2007 оноос эхлэн АНУ суралцахын хажуугаар урлагт хайртай болж, дуу хөгжим туурвиж эхэлсэн.
4. Адармаа, Мөнх Гуниг, Pretty Lady, Мангар, Чи Нэг Тийм, Echo, Амбуу, Эрмэгтэй, X зэрэг дуутай. OCEAN GREY продакшны уран бүтээлч. Бүрэн хэмжээний “Монхор Баатар” цомогтой.
5. Одоо цагийн хамгийн эрэлттэй уран бүтээлчдийн нэг. Түүний онцлох таван дуу: Мөнх гуниг, Адармаа, Амбуу, Эрмэгтэй, Мангар.
6. Ука, Foux хамтлаг, Sanaa Doid зэрэг дуучидтай хамтран уран бүтээл гаргаж байсан.
7. 2021 онд "Адармаа" дуугаараа олонд танигдаж байсан ба 8.1 сая үзэлттэй хамгийн хандалт өндөртэй дуу нь юм.
8. Түүний хамгийн хайртай бол амьтан нохой.
9. Тэр хэзээ ч ам барихгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан.
10. Анхны тоглолтон дээрээ амьд хөгжимтэй дуулж, үзэхээр ирсэн сонсогчдынхоо чихийг баясгасан байна.
Ц.Наранцацрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ