Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын хоолой, Дөтлүүр гэдэг газар хоёр автомашин мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас машины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 64 дүгээр ангийн нэгдүгээр тасаг ажиллаж, нэг том хүн, нэг бага насны хүүхдийг автомашинаас гаргаж, дөрвөн иргэнд анхан шатны тусламж үзүүлжээ. Тэднийг Төв аймгийн Эрдэнэ сум болон Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай түргэн тусламж 103-т хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |