Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид машины цонх хагалж, эд зүйлс хулгайлсан этгээдийг баривчилжээ. Энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонуудын ил зогсоолд байрлуулсан 22 автомашины цонхыг хагалж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, 20 настай, эрэгтэй “О” гэгч үйлдсэн болохыг тогтоожээ. Түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж автомашин дотроо бэлэн мөнгө, гар утас, зөөврийн компьютер зэрэг үнэтэй эд зүйл үлдээхгүй байх, автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Уншиж байна |