73 настай загвар зохион бүтээгч Вера Вангийн гадаад төрх олныг гайхшируулж байна

73 настай загвар зохион бүтээгч Вера Вангийн гадаад төрх олныг гайхшируулж байна


Хятад гаралтай Америк загвар зохион бүтээгч, уран гулгагч Вера Эллен Ванг 1949 онд төрсөн. 


Багаасаа уран гулгалтаар хичээллэсэн Ванг АНУ-ын шигшээ багт орж чадаагүй учраас загварын ертөнцөд хөл тавьсан юм. Түүний даашинзыг Викториа Бекхам, Ким Кардашиан, Женинифер Лопез нараас гадна АНУ-ын тэргүүн хатагтай гээд дэлхийн одууд сонгож өмсдөг. Мөн Вера Вангийн даашинз танд багтахгүй байвал даашинзаа засах биш харин өөрийгөө тохируулах хэрэгтэй гэсэн яриа хүртэл бий. Дэлхийн бүсгүйчүүдийн мэддэгээр Вера Ванг бол зүгээр нэг хувцас хийдэггүй, төгс бүтээл гаргадаг нэгэн гэдэг аж.


Түүнийг ээж нь Парист болдог хувцас загварын шоунд заримдаа авч явдаг байсан байна. Харин аав нь бизнесээ эхлүүлснээр химийн үйлдвэрийн эзэн болсон аж. Вера Вaнг 1968 онд АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байжээ.  

 

 

Мөн тэр жилдээ “Sports IIiustrated” сэтгүүлийн  “Олны нүүр царай” буланд зураг нь тавигджээ. Гэвч АНУ-ын  олимпод оролцох уран гулгалтын багт багтаагүй учраас хувцас загварын салбар руу орсон байна. Ингэснээр загварын ертөнцийн “Vogue” сэтгүүлийн редактораар 16 жил ажиллажээ. Харин 1985 онд захирал болгохоос татгалзсанаар ажлаасаа гарсан байна. Дараа нь хоёр жил “Ральф Лаурен” компанид хувцасны загвар хариуцсан захирлаар ажилласан аж. 1990 онд хувийн  хувцас загварын газрыг Нью-Йорк хотын  Карлайл зочид буудалд нээсэн байна.


Вера Ванг  Нанси Керриган, Мишель Кван гэсэн уран гулгагчдад зориулсан хувцасны зургийг зурж байжээ. Түүнээс гадна Мариан Керри, Женнифер Лопес, Жессика Симпсон, Аврил Лавигни, Викториа Бекингем, Шарон Стоун, Ума Турман гэсэн бусад олны танил хүмүүсийн сүйт бүсгүйн өмсгөлийн зургийг зурж байсан гайхалтай нэгэн юм.  

 

Түүнээс гадна Филадельфийн бүргэдүүд хөлбөмбөгийн багийн хөгжөөн дэмжигчдийн хувцсыг хариуцан зуржээ. Вера Ванг бизнесээ зөвхөн хуримын хувцаснаас гадна үнэт чулуун эдлэл зүүлт,гутал, дуран, үнэртэй ус болон гал тогоонд хэрэгтэй эд зүйлс зарах болж  хамрах хүрээгээ тэлжээ. Мөн “Вера Вйнг хурим” хэмээх номыг бичсэнээр 2001 оны аравдугаар сард худалдаанд гарчээ. Дараа жил нь энгийн хувцасны зах зээлд орж эхэлсэн байна. Харин 2005 оны зургадугаар сард АНУ-ын загвар зохион бүтээгчдийн зөвлөлөөс жилийн эмэгтэй хувцасны зохион бүтээгчээр нэрлэгдсэн байна. 2006 оны тавдугаар сарын 27-нд  Саваннагийн урлаг, дизайны коллежийн Андре Леон Таллигийн шагналыг хүртэж байсан  аж.


Улмаар 2006 он наймдугаар сарын 24-нд Кохийн дэлгүүрүүд Вера Вйнгийн загварыг нь гаргасанхувцас, гутал, орны даавуу гэсэн бүтээгдэхүүнийг худалдаалах болсноо зарласан байна. Загвар зохион бүтээгч Вера Вaнг  одоо Нью Йорк хотод нөхөр Артур Бекер, өргөмөл хоёр охин Сесилиа, Жозефин нартай хамт амьдардаг. Түүний охид нь Вера Вонгийн суралцаж байсан охидын “Чапин” сургуульд суралцдаг байна. Харин түүний нөхөр Артур  “Navisite” гэдэг технологийн үйлчилгээ эрхэлдэг компанийн захирал ажээ. 

 

 

Мөн Верагийн ахын ажиллуулдаг  гольфийн “Паунд Ридж” клуб байдаг  Нью-Йорк хотын “Паунд Ридж” дүүрэгт амралтаа өнгөрүүлдэг гэртэй. Тэрээр 2007 онд “Нэр алдарт хөтлөх зам” реалити шоуны гуравдугаар улирлын шүүгчээр  ажилласан байна. Түүнчлэн дуучин Боно, загвар өмсөгч Петра Немкова, теннисчин Серена Уильямстай цуг “Hewlett-Pavkard” технологийн компанийн зар сурталчилгаанд оролцож байжээ. Вера Вонг өнгөрсөн жил Ариана Грандегийн дэлхийн загварын хамгийн том үдэшлэг гэгддэг Мети галад өмссөн хувцсыг хийж өгсөн нь тус галагийн шилдэг хувцасны жагсаалтын II байрт шалгарсан байна.

 

73 настай хэдий ч гучин настай юм шиг харагддаг гэдгээрээ алдартай Вера Ванг инстаграмд 800 мянга гаруй дагагчтай. Тэрбээр цаг хугацааг зогсоосон мэт үргэлж үзэсгэлэнтэй харагддаг хэмээн түүнийг дэмжигчид нь цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Ц.Наранцацрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол хүн уу?:
Гоё гоё хувцас зохиодог шүү
2024-03-27
Эргүү чуганц
2022-11-05