Pharell Williams, BTS хамтлагтай хамтран дуу хийхээ мэдэгджээ
Rolling Stone сэтгүүл BTS-ийн ахлагч RM болон дуучин Pharrell Williams хоёрын хооронд хийсэн онцгой ярилцлагыг өчигдөр /2022.11.01/ гаргажээ. Уран бүтээлчид хөгжим, амьдрал болон бусад зүйлсийн талаар ярилцсан байна.
Ярилцлагын үеэр Pharrel Williams удахгүй гарах цомгийнхоо талаар ярьсан бөгөөд үүнд BTS-тэй хамт дуулсан дуу багтана гэх баярт мэдээг дуулгав.
Pharrel Williams хэлэхдээ, "Би "Phfriends" нэртэй цомгоо гаргах гэж байна. Хүмүүст зориулж нэгэн гэнэтийн бэлэг задалмаар санагдлаа. Юу вэ гэхээр Өмнөд Солонгосын BTS хамтлагтай хамт дуулах дуу маань энэхүү цомогт багтсан байгаа нь үнэхээр гайхалтай шүү. Би маш их талархаж байна" гэв.
Харин RM "Би зүгээр л энэ дуунд дуртай" гэж хэлсэн бөгөөд Pharrel "Би ч бас хайртай... Дууг сонссон хүн бүр "Хөөх'" гэж хэлэх болно" гэдгийг онцлон ярьжээ.
Мөн Pharrel удахгүй гаргах бие даасан цомог дээрээ хамтран ажиллах саналыг RM-д тавьсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ