Галт тэрэгний зорчигч болон ачаа тээврийн үнэ өнөөдрөөс нэмэгдлээ
2022-11-01

“Улаанбаатар төмөр зам” ХНН өнөөдрөөс ачаа болон зорчигч тээврийн үнээ нэмлээ. Галт тэрэгний зорчигчийн тариф 2017 оноос хойш нэмэгдээгүй байсан аж. Өнөөдрөөс нэмсэнээр Улаанбаатар-Дархан чиглэлийн нийтийн вагоны тасалбарын үнэ 6000 төгрөгөөс 9000 төгрөг болон нэмэгдэж байна. Зорчигчийн тасалбарын үнийн мэдээллийг эндээс авах боломжтой.

 

 

Экспортын ачаа тээврийн үнийн нэмэгдэл

 

-Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%

-Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%

-Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%

-Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%-иар нэмэгдэж байна.

Shuud.mn
Сонин хачин
Үнээ нэмж болноо... Салгалсан удаан явдагаа болих хэрэгтэй! Орчин үед бараг гэрлийн хурдаар хүссэн газраа хүрч байхад манай улс 400хан км газар хонож очдог нь ёстой онигоо цаашаа юмдаа!
2022-11-02