Леонардо Ди Каприо, Жижи Хадид нар Halloween баярт хамт оролцжээ

Леонардо Ди Каприо, Жижи Хадид нар Halloween баярт хамт оролцжээ

 

47 настай Леонардо Ди Каприо дөрвөн жил үерхсэн найз охин Камила Морроноосоо саяхан салсан. Тэр салалтаасаа хойш удаан хугацаанд ганц бие явахгүй бололтой. Түүнийг алдарт модель, 27 настай Жижи Хадидтай уулзаж буй талаар тэдний ойрын эх сурвалж мэдээлсэн юм. 


Леонардо Ди Каприо, Жижи Хадид нар энэ амралтын өдөр /2022.10.30/ Бруклины тэнгисийн цэргийн флотын дэргэдэх "Circoloco"-ийн Halloween-ийн баяраар хамт байгаа зураг таржээ. 

 

 

Эх сурвалжийн мэдээлснээр Лео "хагас мангас, хагас зомби" маск зүүсэн байсан бол  Жигигийн хувцасны талаар дурдаагүй байна. 

 

Тус арга хэмжээнд Жижи, Лео нар Жигигийн дүү Белла, Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Ирина Шейк, Манхэттэн дэх "Helly Nahmad" галерейг үүсгэн  байгуулагч Хелли Нахмад нартай хамт оролцжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zolbin cagaanuud. yamar ch utgagui gancaardal, hooson amdraltai terneesee stresdej uhej baidag lalruud
2022-11-01