Аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн орчныг цэвэрлэх үүрэгтэй. Бүр тодруулбал, өөрийн байрны баталгаажсан 50м эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах үүргийг хүлээдэг.
Харин цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэнд гэм хор учруулсан тохиолдолд “Иргэний тухай” хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх /бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй/ хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээхийг анхааруулж байна.
Уншиж байна |