Цагдаагийн байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 16:48 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэс рүү өшиглөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад Halloween баярын чихэр цуглуулахаар 9 настай, эмэгтэй “Н” доод айлын хаалгыг тогшиход тус байранд оршин суух 56 настай, эрэгтэй “Х” гэгч түүнийг өшиглөсөн байна. Тухайн үед "Х" гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд цагдаагийн байгууллага тус үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Уншиж байна |