Харри Стайлын шинэ дууны хувиргалт Твиттерт шуугиан тарьж байна

Харри Стайлын шинэ дууны хувиргалт Твиттерт шуугиан тарьж байна

 

Анх 2010 онд The X Factor шоу нэвтрүүлгээс гараагаа эхлүүлж байсан "One Direction" хамтлагийн гишүүн, охидын зүрх сэтгэлийг булаасан Харри Стайлс өдгөө дэлхийн супер од болон гялалзаж байна. "Harry Styles" нэртэй бие даасан цомгоороо тэсрэлт хийж, "Sign of the Times" дуу нь түүнийг алдар хүндийн оргил руу зогсолтгүй аваачсан гэхэд болно.

 

Өнгөрсөн пүрэв гарагт /2022.10.27/ Стайлсын  "Music for a Sushi Restaurant" дууны клип цацагдаад Стайлсын дуу дахин тренд болж буйг "Vogue" сэтгүүлээс онцолжээ. 

 

 

"One Direction" хамтлагийн гишүүн байсан Харри Стайлсын хувьд нийгэмд хэдийн тогтсон хэвшмэл ойлголтуудыг халах цаг болсныг ягаан хумс, гялалздаг урт унжлагатай ээмэг зэргээрээ илэрхийлдэг залуу үеийн төлөөлөл болсон уран бүтээлч билээ. 

 

 

Түүний шинэхэн дууны клипэнд өөрийн гунигтай хувь заяанаас (сүши болж хувирч) зайлсхийх гэж титэм, сүүлтэй, лусын гүнж "Аriel" хүүхэлдэйн киноны олон дүрд хувирч, рестораны ажилчдыг бүрэн дүүрэн, гялалзсан байдалд хүрэхэд нь туслахыг оролдож буй үйл явдлыг дүрслэн хүргэсэн байна. Энэхүү клип цацагдсан даруйдаа удаан хүлээсэн сонсогчдын хувьд итгэл найдвар, нийгмийн сайн сайхан хандлагыг олж харсан хэмээн твиттерт нийтэлцгээж байсан юм. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ