Цагдаагийн байгууллагаас 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас 29-ний 03:00 цаг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалт зохион байгуулжээ
Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгалт шалгалтыг явууллаа. Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил:
Нийслэлд- 208
Орон нутагт 293
Согтууруулах ундаа хэрэглэсэн 501 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийллээ.
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил:
Нийслэлд 102
Орон нутагт 196, нийт 298 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа долоон иргэн, эд зүйлс, тээврийн хэрэгсэл 29 тус тус илрүүллээ.
Иймээс цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарууллаа.
Уншиж байна |