Хичээлдээ яваад сураггүй болсон найман настай хүүг шуурхай эрэн хайж эсэн мэнд олжээ.
Тодруулбал, сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн хоёрдугаар буудлаас хотын төв рүү явах чиглэлд "Нисэх-МУБИС" чиглэлийн автобусанд 8 настай, эрэгтэй "А"-г хичээлд нь явуулахаар автобусанд суулгасан бөгөөд хүү хичээлдээ очилгүй төөрсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байсан юм.
Тэгвэл хүүг орой 18 цагийн орчимд эсэн мэнд олжээ. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Уншиж байна |