Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг тохиолдуулан аж ахуй нэгжийн дэргэдэх Нийслэлийн 2022 оны тэргүүний эцэг эхийн зөвлөлийг шалгарууллаа. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тогтоолын хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх Тэргүүний эцэг эхийн зөвлөлийг шалгаруулдаг.
Тэргүүний эцэг эхийн зөвлөлийг шалгаруулахдаа хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, гэр бүлийн боловсрол олгох гэсэн гурван үндсэн шалгуур үзүүлэлтийг ханган ажилласан 83 байгууллага, аж ахуй нэгжээс материалыг хүлээн авч, хоёр үе шаттайгаар шалгаруулжээ. Улмаар
1-р байрт Сонгинохайрхан дүүргийн 91 дүгээр цэцэрлэг
2-р байрт Баянзүрх дүүргийн 136 дугаар цэцэрлэг
3-р байрт Баянгол дүүргийн 12 дугаар хороо
Тусгай байрт Налайх дүүргийн Үйлдвэрлэл технологийн парк ОНӨТҮГ, Чингэлтэй дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс тус тус шалгарсан байна.
Уншиж байна |