2022 оны 10 дугаар сарын 28-ны 20 цагаас 10 дугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Эг ,Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАРТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
Уншиж байна |