Аутизмтай охин хөтөч нохойн хамт гоо бүсгүйн тэмцээнд оролцож, титмийн эзэн боллоо
АНУ-ын Даллас хотод болсон гоо бүсгүйн тэмцээнд Элисон Эпплби хэмээх 17 настай охин өөрийн үнэнч нохой Брэдитэйгээ оролцон тэргүүн титмийн эзэн боллоо.
Элисон Эпплби нь аутизм ба уналт таталтын хам шинжтэй байсан тул тэмцээний турш нохойтойгоо оролцсон байна. Оюуны онцлогтой хүний хувьд гоо сайхны тэмцээний босгыг давна гэдэг амаргүй байсан ч аваргын цомыг авч чаджээ.
Бүсгүй гоо бүсгүйн тэмцээнд ялалт байгуулснаар Аутизмтай /хөгжлийн хоцрогдолтой/ хүмүүсийн талаар олон нийтэд таниулах үйл ажиллагаа явуулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ