Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахим хуудастаа гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргийн мэдээллийг 7787-7768 дугаарын утсаар авахаа зарласан.
Тус дугаарын утсаар 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш иргэн, ААН-ээс найман гомдол ирсэн байна. Тухайлбал, 8087 дугаараас Токио Инн зочид буудлын эзэн, гадаад улсын иргэнийг Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг дээрэмдэж авсан гэх мэдээлэл иржээ.
Эдгээр гомдлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэжээ.