Гадаадын иргэдийг хохироосон хэргүүдийн шүүхийн ШИЙДВЭР
2022-10-28

Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргийн талаар өнөөдөр /2022.10.28/ мэдээлэл хийлээ.

 

 

АТГ-т мөрдөн шалгагдаж байгаа 3, хэрэгсэхгүй болгосон 1, хаасан 1, шүүхийн шатанд 1, шүүхээр шийдвэрлэгдсэн 1 хэрэг байна.

 

ЦЕГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд 12, хэрэгсэхгүй болсон 14, хаагдсан 19, шүүхийн шатанд 2, шүүхээр шийдвэрлэгдсэн 3 хэрэг байна.

 

Хэргийн зүйлчлэл

 

-Залилах-37%

-Завших-6%

-Мөнгө угаасан-11%

-Дээрэмдэх-1%

-Хахуул өгч, авсан-3%

-Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах-3%

-Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хэрэглэсэн хэрэг 5 хувийг эзэлж байна.

 

 

Гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монгол Улсад хөрөнгө оруулж хохирсон нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн дийлэнх буюу 65 хувь нь залилах, бусад нь хөрөнгө завших, мөнгө угаах, дээрэмдэх, авлигын гэмт хэрэг байна.

 

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүд:

 

  • Япон улсын иргэн Такахама Киничи их хэмжээний мөнгөө залилуулсан хэрэг: Монгол Улсын иргэн О.Болд нь Япон улсын Такахамаг Монгол Улсад ББСБ байгуулж, хамтран ажиллахаар тохиролцож, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний Оринтал Капитал, Оринтал Интест компанийг байгуулж, зохиомол байдал бий болгон, хуурамч данс, хуулга, санхүүгийн тайлан гаргаж, Япон улсын иргэнээс 4.2 тэрбум төгрөгийг залилсан.

 

Хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх 2022 оны 05 дугаар сард шийдвэрлэж, О.Болдод 6 жилийн хорих ял оноосон.

 

  • Монгол Улсын иргэн Т.Гочоосүрэн, ИТэргэл нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, Паласе зочид буудалд байрлаж байсан Япон улсын иргэн, Суруга компанийн гүйцэтгэх захирал асан Хара Цүнэякигийн орны матрас дор хийж, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн.

 

Шүүх Гочоосүрэн, Тэргэл нарыг цагаатгасан. Хэрэг үйлдсэнийхээ дараа тэд хувийн бизнес эрхэлдэг болсон. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

 

  • Болд Төмөр Ерөө гол ХХК-ийн хувьцаа эзэмшдэг байсан Хятад улсын иргэн Ли-гийн нярав Оюунсүрэн нь 317 сая төгрөгийн зээл авахад дэмжлэг үзүүлж, хамтран оролцоод хувьдаа 617 сая төгрөгийг завшсан.

 

Шүүхээс Оюунсүрэнг 40 сая төгрөгөөр торгож, 7 сарын хугацаатайгаар зорчих хэргийг нь хязгаарласан байна.

 

  • Монгол Улсын иргэн Ц.Цэдэн, Б.Баяраа, С.Дэлгэрдалай нар BB&T компаниас 22.5 сая ам.доллар хөрөнгө оруулалт авах эрх бүхий АНУ-ын ЭСЯ-ны эдийн засгийн санхүү хариуцсан дарга Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй гэрээг үзүүлж, 430 мкв талбайтай оффисын зориулалттай 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй обьектыг Б.Баяраагийн нэр дээр шилжүүлэн авч, бусдад барьцаалан шилжүүлж, гадаадын иргэнд их хэмжээний хохирол учруулсан.

 

Анхан шатны шүүхээс Ц.Цэдэнд 13 жилийн хорих ял оноосон ч давж заалдах шат 9 жил болгон бууруулж, Улсын дээд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон, гэм буруугүй хэмээн шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шатанд байгаа хэргүүд

 

1. ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан М өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан Ливан улсын иргэн Ми-гийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, С компанид их хэмжээний хохирол учруулсан.

 

2. Монгол Улсын иргэн Б, К нар Хятадын иргэн Б-ээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах, хөрөнгө оруулах нэрээр 5.3 тэрбум төгрөг, Ц, К нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт-Ганцмодны боомтын хооронд газар доогуур нүүрс тээвэрлэх битүү туузан дамжуургын ажилд хамтран ажиллана гэж 22 тэрбум төгрөг, нийтдээ 27.3 тэрбум төгрөгийг авч, залилсан. Хэрэг анхан шатны шүүхэд байгаа бөгөөд шүүх хурал 6 удаа хойшлоод байгаа.

 

3. Гадаадын хөрөнгө оруулалттай Х компанийн тус бүртээ 5 хувийн хувьцаа эзэмшигч С, Г нар бүлэглэн тус компанийн Ерөнхий захирал, Хятад улсын иргэн Ви-гээс баталгаат гарын үсэг, тамганы загварыг залилан авч, дансны гүйлгээ хийлгэх эрх нээлгэж, 2015-2016 оны хооронд данснаас 111.5 мянган ам.доллар, 283.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, хувьдаа завшсан. 2017 онд 315 мянган ам.долларыг ногдол ашиг хуваарилав гэж Г-ийн дансанд шилжүүлэн авч, мөнгө угаасан. Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа.

 

Гадаадын 119 хөрөнгө оруулагчийг Монголоос албадан гаргажээ

 

Гадаад улсын 119 хөрөнгө оруулагчийг Монгол Улсаас албадан гаргасан. Хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн, зөвшөөрлийн хугацаа дууссан, түр ирэгч нь визний бүртгэлийн журмыг хоёр болон түүнээс дээш удаа зөрчсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлж виз авсан, сайн дураараа гарах сануулгыг биелүүлээгүй, нийтийн хэв журмыг зөрчсөн, ҮАБ-ын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй, шүүхээр шийтгүүлсэн зэрэг үндэслэлээр албадаг гаргадаг.  

 

2010 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 10 дугаар сарын 27-ны хооронд 15 орны гадаадын хөрөнгө оруулалттай ААН, байгууллагын 143 хөрөнгө оруулагч, гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. Тэдний 46 хувь нь оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан байхад Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, 30 хувь нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, 22 хувь нь ялаас чөлөөлөгдсөн, 2.5 хувь нь түр ирэгчийн виз хэтрүүлсэн, 1 хувь нь Монгол Улсын ҮАБ-ын эсрэг үйл ажиллаага явуулсан учраас албадан гаргажээ. Энэ мэдээлэлд дахин албаны шалгалт оруулна гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ.

 

"Монголчууд шударга наймаа хийдэг ард түмэн гэдэг имижийг бид гадны хөрөнгө оруулагчдад өгөх ёстой.  ХЗДХ-ийн сайд албаны чиг үүргийн хувьд мөрдөн шалгах, байцаан шийтгэх ажиллагаанд огт оролцдоггүй. Чиглэл өгөх эрх байхгүй. Тиймээс би ажлын хэсгээс олгогдсон эрх хэмжээний хүрээнд албан бичгээр хуулийн байгууллагуудаас мэдээлэл шаардах, тодорхой ажиллагаануудыг сэргээж явуулах талаар хүсэлт хүргүүлж, ажлаа үргэлжлүүлнэ" гэсэн мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өглөө. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Монголын барууны намынхан хүмүүсийг алцгаа гээд монголын бүх улсын эмнэлгүүдэд мөн хувийн эмнэлгүүдэд маш их хэмжээний хахууль өгч байгаа. Эмнэлгүүд маш их хэмжээний хахуулийн мөнгөтэй байгаа тул эмнэлгүүдэд төсвөөс мөнгө өгөх хэрэггүй ба эмч нарын цалинг битгий нэм!
2022-10-30
Irgen:
Gadaad khurungu oruulagchdiin khuvid Mongolchuud deeremchid, khudalch, mekhlegchid gesen ner zyygeed udaj baina. Deeree ch ter dooroo ch ter. Alban tushaal, mungu ….. dontoi
2022-10-30
Яанадаа:
ГХО д визийг автоматаар сунгаад өгчихгүй дарамталж айлгаж хөөж гаргадаг байж.Арай дэндүү юмаа.
2022-10-28
G:
Ene shalgalt zov ajil shuu
2022-10-28