Хён Бин, Сон Е Жин нар 12 дугаар сард хүүгээ өлгийдөн авна

Өнөөдрийн өглөөний /2022.10.28/ мэдээгээр Өмнөд Солонгосын алдарт кино жүжигчин Сон Е Жин энэ арванхоёрдугаар сард хүүгээ төрүүлэхээр хүлээж байна. Энэ мэдэгдэл Хён Бин, Сон Ежин нар хүүхдийнхээ хүйсийг олон нийтэд илчилсэн анхны тохиолдол болж байгаа аж.
Өмнөд Солонгосын "Crash landing on you" хэмээх цуврал киногоороо үзэгчдийн хайрыг татсан хосууд болох Son Ye Jin, Hyun Bin нар бодит амьдрал дээрээ хос болж 2020 оны арван хоёрдугаар сард үерхлээ батлаж байсан. Үүний дараагаар /2022.03.31/ Солонгост Ковидын халдвар их байсан учраас учраас тэдний хурим тодорхой хэмжээнд хаалттай болсон юм.
Сон Е Жин 12 дугаар сард амаржих төлөвтэй байгаа тул одоогоор жирэмсний хяналтад анхаарч, эрүүл мэнддээ мөн анхаарч байна. Мөн тэрээр өөрийн инстаграмдаа байнга эрүүл хооллолтоо нийтэлдэг байсан тул түүний хариулт олон нийтийн анхаарлыг маш хурдан татсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ