Рианна, Роки нарын хүүхэдтэй болсны дараах анхны улаан хивсний ёслол
"Wakanda Forever" киноны нээлт /2022.10.26/ Рианна болон түүний найз залуу A$AP Rocky зэрэг олон алдартнаар дүүрэн байлаа. Чадвик Боземан, Лупита Нёнго, Майкл Б. Жордан болон бусад олон дүрд тоглосон 2018 оны хит "Хар ирвэс" киноны дараагийн анги нээлтээ хийлээ.
Африк гаралтай америк жүжигчид ихэнх дүрийг нь бүтээсэн гэдгээрээ онцлогтой "Black Panther" киноны эхний анги 2018 онд цацагдсан даруйдаа ашиг орлогоороо тэргүүлж, Оскарын наадмаас шилдэг киноны шагнал хүртэж байсан билээ.
Тус нээлтэд Рианна болон бяцхан аав A$AP Rocky нар "Wakanda Forever" киноны нээлтэд зориулж улаан хивсэн дээр загварлаг хэв маягийг бүрдүүлж олны анхааралд өртөв.
Рири, Рокки нарын хувьд 2022 оны тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авснаас хойш таван сарын дараа улаан хивсний ёслолд оролцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ