Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Дундаас доогуур түвшний орлоготой орнуудад харвалтын нас баралт өндөр байдаг
2022-10-27

 

Жил бүрийн аравдугаар сарын 29-ны өдрийг дэлхий нийтээрээ "Тархины харвалттай тэмцэх өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  Энэ өдрийг тохиолдуулан ЭМЯ-аас мэдээлэл хийлээ.


 Монголын харвалтын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан 

 

Энэ өвчин нь нас баралтын түвшнөөрөө дэлхийд тэргүүлдэг. Жишээлбэл, жилд 12,2 сая хүн тархины харвалтад өртдөг гэсэн судалгаа бий. Насанд хүрсэн хүмүүсийн дөрөвний нэг нь харвадаг. Үүний 47 хувийг эрэгтэйчүүд, 53 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 

 

Жилд 6,5 сая иргэн тархины харвалтын улмаас нас бардаг. Нас барсан хүмүүсийн 51 хувь нь эрэгтэй, 49 хувь нь эмэгтэйчүүд байна. Тархины харвалтад  хамгийн их нөлөөлдөг зүйл нь буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал юм.

 

Мөн цусны даралт ч маш их нөлөөлдөг. Тиймээс цусны даралттай иргэн эмээ цаг бүрт нь тогтмол ууж хэвших хэрэгтэй. Үүнээс гадна харвалтаас сэргийлэхийн тулд эрүүл хооллож, байнгын дасгал хөдөлгөөн хийж, стрессээс ангид байхыг уриалж байна" хэмээв.
 

Shuud.mn
Сонин хачин