'OMEGA X' хамтлагийн гишүүний хүчирхийлүүлж буй бичлэг дэлгэгдэв

'OMEGA X' хамтлагийн гишүүний хүчирхийлүүлж буй бичлэг дэлгэгдэв

 

Энэ даваа гарагт /2022.10.24/ Өмнөд Солонгосын  "Omega X" хамтлаг Лос Анжелест аялан тоглолт хийжээ. Тус тоглолтын үеэр "Spire Entertainment"-ийн гүйцэтгэх захирал 'Kang' хамтлагийн гишүүдийг дарамталж буй бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ. 


Уг бичлэгт гүйцэтгэх захирал гишүүдийг хэл амаар болон бие махбодын дарамтад оруулж  байгаа дүрс бичлэг байв. Гүйцэтгэх захирал эхлээд Jaehan руу хашхирч байсан ч сүүлдээ хамтлагийн гишүүд рүү "та нар хайрлагдах ёсгүй, энэ бол зүгээр л  заль мэх" хэмээн загнаж байв. 

 

 

Гүйцэтгэх захирал+хамтлагийн гишүүдийг зочид буудалд ирсний дараа ч дарамталсаар байжээ. Буудлын үүдний танхимд гүйцэтгэх захирал Жэханд анхаарал тавьж байсан бусад гишүүдэд хандан "Та нарын хэн нэгэн нь миний төлөө ийм зүйл хийсэн үү? Намайг хэцүү байхад та нар намайг ингэж аргадаж байсан уу?  Та нар  өөрсдийгөө хүн гэж бодож байна уу " гэж хашхирсан байна. 

 

SBS хэвлэлээс гүйцэтгэх захиралтай холбогдоход дарамталсан гэх ойлголтыг үгүйсгэв. 


Тэр тайлбарлахдаа, "Би дуугаа огт өндөрсгөөгүй, Зүгээр л буудлын лифтний өмнө хамтлагийн Жэханийг хөл дээрээ тогтож чадахгүй жүжиглэж байгаад сэтгэл дундуур байсан. Тэр үед би ч гэсэн ухаан алдаж унамаар ядарч байсан шүү дээ... Харин хамтлагийн гишүүдэд хандаж Жэханд хандсан шиг ээ намайг ч бас халамжилж байсан уу? гэж асуусан төдий. Өөр ямар ч асуудал болоогүй" гэх тайлбар мэдээллийг өгсөн байна. 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол эмэгтэйг солонгос дарга нь зодож байгаа бичлэг тарж солонгосууд монголчуудыг хөөж гаргаач ээ гээд байна
2022-10-26
Iim medee oruulahaasaa ichij amidar ene sitiin setguulchid..
2022-10-26