XXI зуун гарснаас хойш хүн төрөлхтний дунд хамгийн хурдацтай тархсан зүйл бол дижитал шилжилт буюу цахим хэрэглээ юм. Одоогоос хэдхэн жилийн өмнө хүмүүс хоорондоо утсаар холбогдох, шуудангаар харилцах нь асар их хугацааг зарцуулдаг байсан гэлцдэг. Энэ талаарх яриаг одоогийн залуус сонсвол үлгэр мэт төсөөлөгдөх нь аргагүй юм. Учир нь одоо бид хүссэн үедээ дэлхийн хаанаас ч нүүр нүүрээ харж ярилцах боломжтой болсонтой холбоотой.
Хүн бүрийн халаасанд байгаа бичил ертөнц гэгддэг зүйлийг ухаалаг утас гэж нэрлэх болсон. Дэлхийд ухаалаг утас хэрэглэгчдийн тоо 3,8 тэрбум бол энгийн гар утас хэрэглэгчид 4,8 тэрбум байдаг байна. Энэ нь сүүлийн 13 жилийн хугацаанд гар утасны хэрэглээ огцом өссөн үзүүлэлт юм. Харин манай орны хувьд ухаалаг утас хэрэглэгчдийн тоо өнөөгийн байдлаар 2,4 саяд хүрчээ.
Бид ухаалаг утасны тусламжтай өдөр бүр интернетэд холбогдож ажлаа хөнгөвчлөх давуу талтай болсон. Гэвч технологи хөгжиж дэвшихийн хэрээр хүмүүс хоорондын амьд харилцаа багассан нь ухаалаг утасны хэт их хэрэглээтэй шууд холбоотой.
Дараагийн нэг асуудал нь интернет, сошиал хэрэглээ юм. Дэлхийн хүн амын 55% буюу 5,2 тэрбум хүн интернэт хэрэглэдэг гэсэн тооцоолол байдаг. Харин манай орны хувьд интернэт хэрэглэгчдийн тоо 2,9 саяд хүрсэн байна.
Хэт их хөгжил дэвшил бидний амьдралыг хөнгөвчилж өгч байгаа хэдий зарим талаараа хүний биеийг ядаргаанд оруулж, тархинд асар их нөлөөлдөг байна. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүмүүс цахим хэрэглээний мацаг гэх шинэ тренд чаллэнжийг гэр бүл болон найз нөхдийн хооронд хэрэгжүүлж эхэлжээ. Тэдний хэрэгжүүлж буй нийтлэг цахим хэрэглээний мацгийг хүргэж байна.
ТӨЛӨВЛӨХ
Энэ арга өдөр тутам тохиромжтой ба ээжийн хэлж байсан Наанаасаа юу эрж байгаа юм? Хайсан юмаа олсон уу, олсон бол хичээлээ хий гэдэгтэй шууд холбогдоно. Ямар нэгэн аппликэйшн орохоосоо өмнө юу хийхээ тооцоол. Ажлын, найзуудын, үйл ажиллагааны групп орж мэдээлэл авах, сонирхдог шинжлэх ухааны пэйжүүдээс мэдээлэл авах, хэн нэгнийг олох харилцаа холбоо тогтоох, өөрийгөө урамшуулах, зүгээр л фэйсбүүкдэх, newsfeed ухах гэх мэт. Нэгэнт тооцоолсон зүйлээ хийж буй тул өөр бусад бүх зүйлийг орхиод сошиал медиадаа жарга. Харин зорилгоо биелүүлмэгц жаргалаа аз жаргалтайгаар орхих хэрэгтэй. Шууд LOG OUT хий. Тэгээд оффлайн амьдралаа үргэлжлүүл. Хичээлээ хий, номоо унш, хөгжилд.
ӨДРИЙН БОНУС
Шахуу хөтөлбөртэй, ачаалал ихтэй үед хэрэгжүүлэхэд тун тохиромтой. Ирэх хоёр жилээс нэг жилийн өмнө, Өмнөх нэг жилийн дараах жилийн хавар би мэдрэлийн дүрс оношлогооны хэсэг дээр нэг сарын тойролт хийх болсон юм. Кэйсийн хэцүүг, тохиолдлын олныг, үеийн нөхдийн өрсөлдөөнтэйг хэлэх үү. Уншаад гэдэг командтай, ном-компьютер томографи- ном гэдэг алгоритмтай байсан үе. Энэ дунд утсаараа оролдож сошиал медиа ухна гэдэг нь үеийн өрсөлдөгчдөө ТИЙМЭЭ ЧИ ЯЛЛАА балиар амьтан минь гэж хэлж буйтай яг адил. (манай салбар нэлээд өрсөлдөөнтэй, хэн сайн мэддэг нь их кэйс уншиж илүү их туршлага хуримтлуулах хандлагатай байдаг юм, гэвч хүн бүр хүртэх ёстой мэдлэг, туршлагаа бол хүртдэг) Тиймээс мэдээллээс хоцрохгүй байх, сошиал медиад байх хэрэгцээгээ хангах үүднээс оройн хоолны дараа 18:00- 18:30 хооронд сошиал медиа ашигладаг байв. Мөн энэхүү 30 минутыг үр бүтээлтэй байлгахын тулд хамгийн түрүүнд харах контент (see first) тохиргоог бүх зүйл дээр сайн ашиглах хэрэгтэй.
МАЦАГ БАРИХ
Энэ бол хамгийн хүнд хэлбэр. 7 хоног, 14 хоног, 1 сараар мацаг барина. Огт сошиал медиа орохгүй. Улсын шалгалт, судалгааны ажлын тайлан бичих, цаг нь тулсан ажлыг гүйцэтгэх зэрэгт тун тустай. Эхний нэг өдөр стресстэнэ, түүнээс хойш аажимдаа гайгүй болж яг л хоолны мацаг барьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх юм. Мөн та шаардлагатай тохиолдолд л цахим хэрэглээгээ ашиглаж болох юм. Хэт их хөгжил дэвшил бидний амьдралыг хөнгөвчилж өгч байгаа хэдий зарим талаараа хүний биеийг ядаргаанд оруулж, тархинд асар их нөлөөлдөг байна. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүс цахим хэрэглээний мацаг гэх шинэ тренд чаллэнжийг гэр бүл болон найз нөхдийн хооронд хэрэгжүүлж эхэлжээ. Тэдний хэрэгжүүлж буй нийтлэг цахим хэрэглээний мацгыг хүргэж байна.
Тун үр дүнтэй байж судалгааны төслөө амжилттай бичсэн. Цахим мацаг барилтуудаар олж авдаг зүйлсийн нэг бол өөрийн мэдээлэл авч буй сувгуудаа шинэчилдэг явдал юм. Фэйсбүүк дээр лайк дарсан, давгүй мэдээллүүдтэй пэйжүүдийнхээ үндсэн вебсайтыг нь мэддэг байх нь чухал. Мөн цахим шуудангаа шалгаж байх нь мэдээллээс хоцрохгүй, facebook, twitter, instagram гэх мэт сүлжээг хэрэглэхгүй байхад тустай.
Ц.Наранцацрал
Уншиж байна |