Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
А.Бурмаа: Томуугийн өвчлөлийн 90 гаруй хувь нь 15 хүртэлх насныхан байна
2022-10-25

ХӨСҮТ-ээс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 


ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга А.Бурмаа


Өнөөдрийн байдлаар амбулаториор үйлчлүүлж буй нийт өвчлөгсдийн  ес орчим хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдож байна. Эмнэлэгт хэвтэж байгаа нийт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвартай оношлогдож байгаа хүмүүсийн хувьд 15 орчим хувийг эзэлж байна. 


Аймаг дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвартай хэмээх оношоор 60 гаруй хувийг эзэлж байгаа юм. 

 

Томуу төст өвчин үүсгэгч дөрвөн вирус эргэлтэд байна. Томуугийн тархалт ихсэж байгаа энэ үед маск зүүх, гарын ариун цэвэр хангах, зай барих зэрэг ковидын үед баримталж байсан дэглэмээ сахихыг зөвлөж байна.


Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа томуу томуу төст өвчлөгсдийг насны бүлгээр авч үзвэл 90 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд,  үүнээс 60 гаруй хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа юм.  

 

Мөн 5-9 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдсэн гэдэг нь сургуулийн бага болон дунд ангийн хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэх хандлага байна. 


Эдгээр нас бол томуу томуу төст өвчин, амьсгалын замыг дамжуулан тараах гол масс хүн ам байдаг. Иймд Амьсгалын замын цочмог, хүнд халдвартай хүүхдийн тоо энэ долоо хоногоос улсын хэмжээнд нэмэгдсэн тул ХӨСҮТ дээр тусгай тасаг байгуулан ажиллаж байна" гэв.

Shuud.mn
Сонин хачин