FISU 3x3 сагсан бөмбөгийн оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27-29-нд Туркийн Стамбул хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын эрэгтэй, эмэгтэй баг өнөөдөр Турк Улсыг зорив.
Энэхүү тэмцээнд зөвхөн дэлхийн чансаагаараа тэргүүлж байгаа орнуудын оюутан тамирчид урилгаар оролцдог бөгөөд манай улсаас "Мон-Алтиус" дээд сургуулийн эрэгтэй баг, "Ройяль" олон улсын их сургуулийн эмэгтэй баг тамирчид оролцох юм.
Эрэгтэй багын хувьд тус тэмцээнд өмнө нь алт, мөнгөн медаль хүртэж байв.
Уншиж байна |