Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газарт 28 хүн самарт явсан байна. Тэднээс нэг хүн сураггүй алга болсон тухай дуудлага 10 дугаар сарын 23-ны өдрийн 10.11 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Сураггүй алга болсон Баянзүрх дүүргийн иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг Төв аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд энэ сарын 24-ний өдрийн 08.00 цагаас эхлэн Байдраг багийн “Цахрын даваа” гэдэг газраас Хавцалт замбал гэдэг газар хүртэл эрэн хайж байна.
Уншиж байна |