Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хууль бус Озон эмчилгээг хориглоогүй ЭМЯ хүн нас барсны дараа арьсаа хамгааллаа
2022-10-25

Хууль бус Озон эмчилгээг хориглоогүй ЭМЯ хүн нас барсны дараа арьсаа хамгааллаа Озон эмчилгээ хийлгэсэн жирэмсэн эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарсан. Тэгвэл дэлхий нийтэд хориглосон Озон “эмчилгээ” Монголд зах замбараагүй тархаж, Монгол хүний эрүүл мэндэд заналхийлж байхад хариуцах ёстой Эрүүл мэндийн яам юу хийж байв? Хянаж шалгаж ёстой Мэргэжлийн хяналтынхан хаана байв.

 

 

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр бүх л бүтэн хүний амь нас үрэгдсэний дараа асуудалд анхаарал хандуулах ёстой байсан уу? Өнгөрсөн хоёр жилийн турш Монгол Улс дэлхий нийтэд тархсан цар тахлаар амьсгалж, маш их хэмжээний хөрөнгө зарсан. Харин үүний дараа коронагийн хордлогыг тайлах Озон эмчилгээ нэрээр иргэдийн халаасыг сэгсэрч, эрүүл мэндэд заналхийлж эхлэв. Хамгийн ноцтой нь дэлхий нийтэд хориглогдсон энэ эмчилгээний тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд эергээр тархаж, энэ хэрээр уг эмчилгээнд хийлгэх хүмүүсийн тоо нэмэгдэв. Озон “эмчилгээ” ийнхүү түгэн дэлгэрч, хүний аминд хүрэх хүртэл төр чихгүй дүлий мэт аяглаж байв.

 

Эцэст нь буюу дөнгөж өчигдөр Эрүүл мэндийн яамны Хор судлалын дарга албан ёсны мэдээлэл өглөө. Түүний зүгээс “Цус цэвэршүүлэх Озоны эмчилгээний стандарт 2004 онд батлагдсан. Уг стандартад заасны дагуу энэ эмчилгээг зөвхөн гадаад, дотоод хордлоготой өвчтөнүүдийн биеийн байдал хүнд байгаа тохиолдолд буюу амь тэнссэн үед хийдэг. Ингэхдээ дадлага туршлагатай, энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн, албан ёсны зөвшөөрөлтэй эмч мэргэжилтнүүд хийдэг. Үүнийг дээрх стандартад тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл сүүлийн үед цус шингэлэх, бодисын солилцоо сайжруулах заалтаар өргөн хэрэглэж байна. Хавтгайруулан хэрэглэх нь туйлын осолтой. 2004 оны Озоны эмчилгээний стандартад зөвхөн судсаар хийх зориулалттай гэж заасан. Тэгэхээр бусад төрлийн арьс гоо сайхны озон эмчилгээний стандартад хамаарахгүй гэсэн үг”хэмээн мэдэгдэв.

 

Ийнхүү зөвшөөрөгдөөгүй “эмчилгээг” Монголчууд бид хэдэн зуугаараа хийлгэж, амь насаа дэнчинд тавьсан гэсэн үг болж таарлаа. Харин энэ хүртэл Эрүүл мэндийн яам “Эмчилгээний заавар батлагдаагүй” гэх товчхон хариултаар аргацааж, Мэргэжлийн хяналтынхан нь Эрүүл мэндийн яам руу чихэж байв. Эцэст нь хүний амь нас үрэгдэв. Харин одоо энэ төрлийн “эмчилгээг”хийлгэсэн хүмүүст ямар нэг сөрөг хариу урвал үзүүлбэл хэн хариуцах вэ?

 

Хүн ардын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах “эмчилгээг” хүссэн хүн бүр хийж байхад  Эрүүл мэндийн яам, хянаж шалгах ёстой агентлагууд яагаад үл тоов?

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Модитен депо тариаг хориглооч
2022-10-25
ТУР ЗАСАГ ТОЛГОИНОСО ЭХЛЭЖ УТДУГ 10 ЖИЛ ЮУГА ХИЖ БАИСАН БНА ОГЦОРУЛ
2022-10-25